Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлагын хүрээнд Эй Ай Лаб ХХК нь 2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн санаачилгаар Монгол…
AILab team
2 min read
Нийгмийн хариуцлагын хүрээнд Эй Ай Лаб ХХК нь 2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Улсын Хиймэл Оюуны Анхдугаар Олимпиад”-д ивээн тэтгэгчээр оролцлоо.
Тус олимпиадаас шалгарч, эх орноо төлөөлөн хоёр багийн нийт 8 сурагч олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюун ухааны 6 бодлого дээр оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм. Үүний үр дүнд Монголын багууд хос хүрэл медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүллээ.
Монгол Улсыг төлөөлөн оролцсон сурагчид:
- Гантулгын Дөлгөөн – Монгол Коосэн Технологийн Коллеж, 11-р анги
- Чинбатын Ирмүүн – Нийслэлийн ЕБС “Эрхэт Эрдэм” сургууль, 12-р анги
- Ермекийн Нуртас – Нийслэлийн ЕБС “Эрхэт Эрдэм” сургууль, 10-р анги
- Уламбаярын Ивээлсайхан – Нийслэлийн ЕБС “Путонхуя” сургууль, 7-р анги
- Нямсүхийн Цэнгэг – Нийслэлийн ЕБС “Эрхэт Эрдэм” сургууль, 11-р анги
- Ерланы Хыдыр-Али – Нийслэлийн ЕБС 163 дугаар сургууль, 10-р анги
- Сугаррагчаагийн Хангэрэл – Нийслэлийн ЕБС “Оюунлаг” сургууль, 11-р анги
- Үнэнтөгсийн Эрхэс – Нийслэлийн ЕБС “Хобби” сургууль, 10-р анги
Багийн ахлагч, дасгалжуулагчид:
- З. Цолмон – МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхмийн багш, доктор
- М. Золжаргал – Эй Ай Лаб ХХК-ийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор
Энэхүү амжилт нь Монгол Улсад хиймэл оюун ухааны боловсрол, авьяас чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх боломж бүрдсэнийг харуулсан чухал үйл явдал боллоо.
Мөн “Монголын Мэдээллийн Технологи–2025” эрдэм шинжилгээний хуралд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед хүүхэд, залуучуудыг бэлтгэх, мэргэжлийн зөв чиг баримжаа олгох, сурагчдын мэдлэг чадвар, хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж буйдаа бид туйлын баяртай байна.
Цаашид ч Эй Ай Лаб ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээллийн технологи, хиймэл оюуны боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх болно.
AILab team
Engineers building fintech and AI products in Ulaanbaatar.