Эй Ай Лабад нэгдсэн шалтгаан цуврал 1
Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
AILab team
1 min read
Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
Сайн байна уу. Намайг Тэмүүжин гэдэг, Эй Ай Лабад хөгжүүлэгчээр ажилладаг.
Та яагаад Эй Ай Лабад нэгдсэн бэ?
Залуу, эрч хүчтэй хамт олонтой, нээлттэй сэтгэлгээтэй орчинд ажиллах нь надад маш чухал санагддаг. Эй Ай Лабад нэгдсэн гол шалтгаан нь улсын хэмжээг хамарсан томоохон төслүүд дээр ажиллаж, бодит нөлөө үзүүлэх боломж шинэ технологи, шийдлүүдийг туршиж, хурдтай хэрэгжүүлэх орчин бүрдүүлдэг. Энэ нь мэргэжлийн хувьд өөрийгөө сорьж, илүү өндөр түвшинд хөгжих боломжийг олгодог гэж боддог.
Эй Ай Лабад ажиллахын давуу тал
Санаачилга гаргах, туршиж үзэх, суралцах боломжийг нээлттэй олгодог.
Та ойрын үед юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Одоогоор ажиллаж байгаа төслийн маань нэг томоохон хэсэг нэвтрүүлэлтэд ороход бэлтгэгдэх шатандаа явж байгаа. Үүнээс гадна AI хэрэгслүүдийг ашиглан хөгжүүлэлтийн бүтээмжийг хэрхэн илүү үр ашигтайгаар нэмэгдүүлэх талаар туршиж, өдөр тутмын ажлын урсгалдаа нэвтрүүлэхийг зорьж байна.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө эхлээд тухайн өдөр хийхээр төлөвлөгдсөн ажлуудаа шалгаж, ямар даалгаврууд дээр төвлөрөхөө тодорхойлдог. Ажлын явцад шаардлагатай тохиолдолд холбогдох хүмүүс, багийн гишүүдтэйгээ ярилцаж шийдэл боловсруулах, туслалцаа авах байдлаар асуудлуудаа урагшлуулдаг. Мөн багийнхантайгаа daily update солилцож, ажлын явцаа хуваалцана. Үлдсэн ихэнх цагийг код бичих, шийдэл хэрэгжүүлэх, сайжруулалт хийхэд зарцуулдаг.
Ажлаас гадуур, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Чөлөөт цагаараа ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Сүүлийн үед crossfit-ээр хичээллэж эхэлсэн биеийн хөдөлгөөнөө нэмэгдүүлж, эрүүл амьдралын хэв маягтаа анхаарч байгаа. Таны хүсэл мөрөөдөл?
Илүү том цар хүрээтэй, өндөр ачаалал даах чадвартай системүүдийг бүтээж чаддаг, бизнес болон технологийг холбож ойлгодог чадварлаг инженер болохыг зорьж байгаа. Эй Ай Лабын бүтээгдэхүүнийг олон хэрэглэгчид хүргэхэд чухал хувь нэмэр оруулахыг хүсдэг.
AILab team
Engineers building fintech and AI products in Ulaanbaatar.