AILab
Interview

Эй Ай Лабад нэгдсэн шалтгаан цуврал 2

Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

AILab team

1 min read

Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

Сайн байна уу. Намайг Гансүхийн Шинэнбаяр гэдэг, Ахлах хөгжүүлэгчээр ажилладаг. Өөрийн хариуцаж буй төслийн программ хангамж талыг хариуцаж багийн гишүүдийн ажлын төлөвлөгөө болон технологийн шийдлүүдийг гаргаж ажилладаг.

Та яагаад Эй Ай Лабад нэгдсэн бэ?

Өсөн дэвших боломжтой, удирдлагын дэмжлэг сайн, хамгийн том нөлөөлсөн зүйл нь үе тэнгийнхэнтэйгээ хамтран ажиллах боломж байсан.

Эй Ай Лабад ажиллахын давуу тал

Санаачилга гаргахад хэзээд бүх төрлийн дэмжлэг үзүүлдэг илүү уян хатан ажиллах боломжоор хангаж өгдөг.

Та ойрын үед юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Хөгжүүлэлтийн чанарыг сайжруулах үүднээс олон төрлийн тестийн аргачлалыг төсөлдөө нэврүүлэх дээр төвлөрөн ажиллаж байгаа .

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөөг халуун кофегоор эхлүүлж өдөр тутмын Daily Stand Up хийснээр ажлаа эхлүүлдэг. Үдээс өмнөх цагт шинэ технологи болон судалгаа шинжилгээ хийхэд төвлөрч үдээс хойш бүрэн хөгжүүлэлт хийдэг.

Ажлаас гадуур, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Төрөл бүрийн спортоор хичээллэх шинэ туршлага судлах дуртай.

Таны хүсэл мөрөөдөл зорилго?

Эх орондоо өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан чадварлаг боловсон хүчин болохыг зорьж байна.

Та бүхэн ахлах хөгжүүлэгч Г.Шинэнбаяр-тай танилцлаа. Дараагийн дугаараар удахгүй уулзацгаая

AILab team

Engineers building fintech and AI products in Ulaanbaatar.

Get in touch

More from AILab